Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр

НүүрҮйл ажиллагааХүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрШууд тусламж

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь ивээн тэтгэгч буюу донорын хандивын тусламжтайгаар хүүхэд, гэр бүл, орон нутгийн хөгжлийг дэмжихэд шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэдэг хөтөлбөр юм. Гүүд Нэйборс ОУТББ-ын Төлөөлөгчийн газар нь 2007 оноос эхлэн НЭГ ХҮҮХЭД НЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧ буюу 1:1 зарчмын дагуу боловсрол, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, ундны ус, эрүүл ахуй зэрэг чиглэлийн хүрээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь хандивлагчийн тусламжийг материаллаг байдлаар хүргэхээс илүүтэйгээр гэр бүл, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, хувь нэмэр оруулахыг эрмэлзэн, анхааран ажиллаж байна. Өнөөгийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг 25 хороо, Дархан-Уул аймгийн 2 багийн нийт 9,188 хүүхдэд "Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөр"-ийн байнгын тусламж дэмжлэгийг хүргэн ажиллаж байна.

Нөхцөл байдалтай танилцах

Өрхийн нөхцөл байдалтай танилцах үнэлгээг хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах зорилгоор зохион байгуулдаг ба 2010-2018 оны хооронд нийт 11,679 хүүхэд хамрагдсан. 2018 оны Өрхийн нөхцөл байдалтай танилцах үнэлгээнд үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай 519 хүүхдэд байнгын хяналт, анхаарал тавин ажиллаж байна.