7 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, 9,191 хүүхдийг Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт хамруулж, 6 орон нутгийн хөгжлийн зөвлөлийн 88 гишүүн 188,600 хүний оролцоотойгоор ажилласан байна.

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь Нийслэлийн 6 дүүрэг болон Дархан-Уул аймаг, нийт 7 салбараар Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт суурилсан Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийг /ОНХХ/ хэрэгжүүлж байна. Орон нутгийн бие даасан, тогтвортой хөгжлийг эрхэм зорилгоо болгон эрүүл мэнд, боловсрол, ундны ус, орчны эрүүл ахуй, орлого нэмэгдүүлэх гэх мэт чиглэлүүдээр урт болон богино хугацааны төсөл хөтөлбөрүүдийг орон нутаг дахь төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагууд, хөгжлийн төлөөх сайн дурын ажилтнууд, иргэдтэй хамтран ажиллаж байна.