Мэдээ

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4

Тусгай төсөл хөтөлбөр

Захиргаа Удирдлагын Хэлтэс

Marketing & Communication

2023.03.07

730 уншигдсан

Түргэн тусламжийн автомашин болон гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдах газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын “Good Neighbors International” олон улсын ТББ-аас Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн хоёр автомашин болон гал түймэртэй тэмцэх зориулалтын хамгаалах хэрэгслүүд, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээ 3 сарын 7-нд болж өнгөрлөө. 
Буцалтгүй тусламжаар олгосон гал түймэртэй тэмцэх зориулалтын хамгаалах хэрэгслүүд, тоног төхөөрөмжүүдийг Онцгой байдлын ерөнхий газарт, түргэн тусламжийн хоёр автомашиныг Баянхонгор, Дорноговь аймгийн Онцгой байдлын газруудад тус тус хүлээлгэн өгөв. 
Урин дулаан цаг ирж, гал түймрийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг ой хээрийн бүст тамхины иш, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

Шинэ мэдээнүүд