Мэдээ

1 / 2
2 / 2

Тусгай төсөл хөтөлбөр

Санхүүгийн алба

Marketing & Communication

2023.05.12

998 уншигдсан

Хүнсний багц нийлүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтанд ААН, компаниудыг өргөнөөр оролцохыг урьж байна

Гүүд Нэйборс ОУТББ-ын  Монгол дахь Төлөөлөгчийн газар нь хүнсний багц нийлүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтанд ААН, компаниудыг өргөнөөр оролцохыг урьж байна. 

1.   Тендерийн сонгон шалгаруулалтын ерөнхий нөхцөл
Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын 6 дүүрэгт нийт 600 өрхөд хүнсний багц бүтээгдэхүүнийг нийлүүлэх

 Хүнсний багцад: 
  1. Гурил- 10кг
  2. Будаа -3кг
  3. Гоймон- 3кг
  4. Ургамлын тос -3л
  5. Дархлаа дэмжих аарц, жимсний жүүс г.м-1ш
  6. Элсэн чихэр- 2кг

2.Тендерийн сонгон шалгаруулалтанд оролцогч ААН-д тавигдах ерөнхий шаардлага: 
  • Хүнсний бараа бүтээгдэхүүн чиглэлээр бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг байх;
  • Тендерийн бүрдүүлэх баримт бичгийн дагуу холбогдох материалаа бүрдүүлсэн байх
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд захиалагч талтай гэрээлэн ажиллаагүй байх;
  • Бэлтгэн нийлүүлэх бараа, ажил үйлчилгээний эрхийг эзэмшигч эсвэл албан ёсны эрх бүхий хуулийн этгээд (үйлдвэрлэгч) байвал давуу тал болно. 
  • Дархан-Уул аймгийн өрхийн хүнсний багц бүтээгдэхүүнийг тээвэрлэн хүргэх

3. Бүрдүүлэх баримт бичиг
Бүрдүүлэх баримт бичиг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.
Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа сонгон шалгаруулалтын өдөр болох 2023 оны 05-р сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутаас 09 цаг 00 минутын хооронд шалгаруулалтын танхимд битүүмжлэн авч ирэх ба 09 цаг 10 минутад материал ирүүлсэн ААН-н төлөөллүүдийг байлцуулан нээлттэй задална.
Тендер зохион байгуулах хаяг: УБ хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж, Нисора тауэр, 501 тоот 
Утас: (976) 7014-4166, (976) 7014-4133    Е-мэйл: finance@goodneighbors.org.mn

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн загварыг мэйлээр илгээх тул утсаар холбогдон мэйлээр дэлгэрэнгүй материал авна уу.

Шинэ мэдээнүүд