Боловсрол, хамгааллын хөтөлбөр

НүүрҮйл ажиллагааБоловсрол, хамгааллын хөтөлбөр

Бид Хүн бүр тэгш чанартай боловсрол эзэмших эрхээр хангагдсан байна хэмээх тэргүүн зорилтын хүрээнд тэр дундаа төсөлд хамрагдаж буй хүүхдүүдийн албан бус, насан туршийн боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх замаар тэдний хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэхүү зорилтын хүрээнд Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр бүр Хүүхэд хөгжлийн төвөөр дамжуулан сургалт, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж, сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр нөлөөтэй өнгөрөөхөд дэмжин ажиллаж байна. Мөн үүнээс гадна, боловсролын байгууллагын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, багш чадавхжуулах, төсөлд хамрагдаж буй хүүхдүүдийн сургууль завсардалтыг багасгах үүднээс хичээлийн хэрэгсэл, тэтгэлэг зэрэг шууд тусламж, дэмжлэгийг үзүүлж байна.

Хүүхэд хөгжлийн төв

Гүүд Нэйборс Монгол байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр бүр дэргэдээ Хүүхэд хөгжлийн төвийг ажиллуулдаг. Уг төв нь орон нутгийн хүүхдүүдийн сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан тэдний хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой сургалт, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэхийн сацуу мэргэжлийн багш нараар дамжуулан уг сургалтыг хүргэдэгээрээ онцлогтой.

  • Гадаад хэл
  • Гар урлал
  • Гитар
  • Гар бөмбөг
  • Жүжгийн сургалт