Мэдээ

1 / 6
2 / 6
3 / 6
4 / 6
5 / 6
6 / 6

Кампанит ажил

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр

Tsolmon

2022.06.08

1140 уншигдсан

Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан кампанит ажил болон өдөрлөг зохион байгууллаа

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хүүхдийн баярын өдөр буюу 6-р сарын 1-нд төв талбай дээр зохион байгуулагдсан “Монгол Хүүхдийн Баяр 2022” үйл ажиллагаанд оролцлоо. Тус үйл ажиллагааны үеэр, хүүхэд багачуудаас “Томчуудаас сонсохыг хүсдэг үг” , томчуудаас “Ямар аав, ээж байхыг хүсдэг” тухай асуулт асууж, сэтгэл зүйн проектив тестээр оношилгоо хийж, сэтгэл зүйн боловсрол олгох мэдээлэл хүргэж, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт нөлөөллийн ажлыг амжилттай зохион байгуулж нийт 2710 хүнд хүрч ажилласан байна.
Мөн Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын салбар болох Яармаг ОНХХ, Сонгино Хайрхан ОНХХ, Тахилт ОНХХ,  Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан кампанит ажил болон өдөрлөгийг зохион байгуулсан. 
  • Яармаг ОНХХ нь "Хайраар дүүрэн хүүхдүүд" компанит ажлыг ХЭК-ийн гишүүдтэй хамтран зохион байгуулж, давхардсан тоогоор 350 хүүхэд, эцэг эхэд хүрсэн байна. 
  • Сонгино Хайрхан ОНХХ нь “Аз жаргалтай хүүхэд нас” өдөрлөгийг Сонгино Хайрхан ОНХХ-ийн Эцэг эхийн зөвлөл , ЭТҮГЭН Их сургуулийн Оюутны Холбоотой хамтран зохион байгуулж 1,000 хүүхэд, 600 эцэг эхэд хүрч ажиллалаа. 
  • Тахилт ОНХХ нь Хүүхдийн эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх өртөөт үйл ажиллагааг ХЭКлубийн гишүүдтэй хамтран зохион байгуулж, 200 хүүхдэд оролцсон байна.  
Энэхүү үйл ажиллагаануудад оролцсон хүүхэд багачууд болон эцэг эхчүүд цаашид сэтгэл зүйн үйлчилгээ болон хүүхэд рүү чиглэсэн сургалт нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Шинэ мэдээнүүд