Мэдээ

1 / 3
2 / 3
3 / 3

Кампанит ажил

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр

Tsolmon

2022.07.07

199 уншигдсан

“Сайн уу ! Амьдрал минь” хувь хүний хөгжлийн цогц хөтөлбөр

Сайн уу ! Амьдрал минь
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийж,
Хүрэх зорилгоо тодорхойлж
Амьдрал гэдэг их далайд хөл тавьж буй 
Арван найман нас минь Сайн уу !

Гүүд нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь амьдралын анхны алхмаа хийж байгаа хүүхэд, залуучуудад зориулан “Сайн уу ! Амьдрал минь” хувь хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг төлөвлөн 7 сарын 4 -өөс 8 -ны хооронд хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрт Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт хамрагддаг 80 хүүхэд залуучууд хамрагдан, 5 өдрийн турш өөрийн зан чанар хувийн онцлогоо тодорхойлж, мэргэжил сонголтоо зөв хийх, багаар ажиллах болон бүтээлч чадвараа хөгжүүлэх мэдлэг мэдээллийг хуваалцахаас гадна Монголын томоохон аж ахуй нэгж, компаниудын  үйл ажиллагаатай танилцаж, ажлын байрны талаар мэдээлэлтэй болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй танилцах зэрэг олон шинэлэг, мэдлэг мэдээллийг олж авч туршлага хуримтлуулсан үр бүтээлтэй өдрийг өнгөрөөлөө.