Мэдээ

1 / 2
2 / 2

Тусгай төсөл хөтөлбөр

Хүүхдийн эрхийн төв

Marketing & Communication

2023.01.30

674 уншигдсан

“Хүүхдийн эрхийн хөлөгт тоглоом”-ыг боловсруулан хүүхэд багачуудад олгож эхэллээ.

Гүүд Нэйборс Монгол ОУТББ – ын Мангирт ОНХХ салбараас “Хүүхдийн эрхийн хөлөгт тоглоом” ыг боловсруулан хүүхэд багачуудад олгож эхэллээ.


Гүүд Нэйборс Монгол ОУТББ–аас хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн 4 зарчмын нэгдүгээрт “Хүний эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлнэ” гэж тусгасан байдаг. Үүний хүрээнд манай байгууллага нь хүүхэд, гэр бүл  хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай кампанит ажил болон олон нийтийн хүний эрх, хүүхдийн эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Дархан Уул аймгийн Цагдаагийн газар, Дархан сумын иргэдийн хуралтай хамтран ”Хүүхэд багачууд болон тэдний гэр бүлийн гишүүд”- ийн хүүхдийн эрхийн тухай мэдлэг ойлголтыг хөгжөөнт арга замаар нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн тухай конвенцыг танин мэдүүлэх зорилгоор “Хүүхдийн эрхийн хөлөгт  тоглоом” – ыг боловсруулан хүүхэд багачуудад олгож эхэлсэн ба одоогоор Дархан Уул аймгийн Ерөнхий Боловсролын 11 сургууль, 235 хүүхдүүд хөлөгт тоглоомыг хүлээж авсан байна.   

Энэхүү хөлөгт тоглоомоор дамжуулан НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцод тусгагдсан 1-36 дугаарх эрхүүдийн хялбаршуулсан хувилбарыг танин мэдэж, суралцах боломжтой юм.

Шинэ мэдээнүүд