Зорилтот өрхүүдэд нэвчилтгүй жорлон барих, 3 тонын кольцо нийлүүлэх, суурилуулах ажлын сонгон шалгаруулалтын урилга
- Монгол Улсын MNS 5924:2015 стандартын дагуу хөрсөнд нэвчилтгүй жорлонг барих, нэвчилгүй 3 тоннын кольцоог нийлүүлэх, суурилуулах;
- Нэвчилтгүй жорлонгийн суурийн нүх, шал, бүхээг, агааржуулалтын хоолой, хаяавч нь MNS 5924:2015 стандартын дагуу хийгдсэн байх;
- Хөрсөнд нэвчилгүй ариун цэврийн байгууламжийн кольцо нь цемент эсвэл хуванцраар хийгдсэн байх;
- Хөрсөнд нэвчилтгүй 3 тоннын кольцо нь ашиглалтын явцад бохирыг соруулах тусгай хоолойтой/нүхтэй байх;
- Кольцо нь дээд талдаа тавцан тагтай, дундаа насанд хүрэгчдэд зориулсан нүхтэй байх;
- Суурилуулсан кольцонд ариун цэврийн байгууламжийн бүхээг суурилуулах боломжтой (бэхэлгээтэй) байх;
2. Сонгон шалгаруулалтад оролцогч ААН-д тавигдах ерөнхий шаардлага:
- Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй ААН, компани байх бөгөөд 3 болон түүнээс дээш жил ажил гүйцэтгэсэн туршлагатай байх
- Гүйцэтгэх ажлын 50% хүртэл төсвийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ААН, байгууллага нь Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дотоодын сонгон шалгаруулалтын журмыг зөвшөөрсөн байх;
- Сүүлийн 2 жилийн хугацаанд Гүүд Нэйборс Монгол ОУТББ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, хамтарч ажиллаагүй байх.
3. Бүрдүүлэх баримт бичиг
Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа сонгон шалгаруулалтын өдөр болох 2023 оны 05-р сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минутаас 09 цаг 00 минутын хооронд шалгаруулалтын танхимд битүүмжлэн авч ирэх ба 09 цаг 10 минутад материал ирүүлсэн ААН-ын төлөөллүүдийг байлцуулан нээлттэй задална.