ДҮРЭМТ ХУВЦАС БЭЛЭГЛЭЕ” хандивын аян
ХУВААЛЦАХ НЬ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь шинэ хичээлийн жилд зориулан 2 дахь удаагаа “ДҮРЭМТ ХУВЦАС БЭЛЭГЛЭЕ” хандивын аяныг 2022 оны 7-р сарын 21-ээс 8-р сарын 31-ний хооронд зохион байгуулах гэж байна.
Зорилго: Сурагчийн дүрэмт хувцсыг нэн шаардлагатай хүүхдүүдэд өгснөөр хүүхдийн сурч боловсрох эрхийг хангаж, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлнэ.
Хамрах хүрээ: Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулдаг 6-н дүүргийн 300 хүүхэд .
- Хандивын төрөл: Сурагчийн дүрэмт хувцас
- Мөнгө /дансаар/ хүлээн авна. ГОЛОМТ БАНК 1505153341
- Аян үргэлжлэх нийт хугацаа: 2022.07.21 - 2022.08.31
- Хандив хүлээн авах хугацаа: 2022.07.25 - 2022.08.25
- Дүрэмт хувцас хүлээлгэн өгөх хугацаа: 2022.08.25 - 2022.08.31
Шинэ мэдээнүүд


2023-05-03
