Мэдээ

1 / 1

Тусгай төсөл хөтөлбөр

Үйл ажиллагааны хэлтэс

Tsolmon

2022.07.24

93 уншигдсан

Good Neighbors International-ийн “Global Youth Network” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

Гүүд Нэйборс ОУБ нь 2022 оны 6-р сараас 2022 оны 8-р сарын хооронд Дэлхийн 16 орны хүүхэд, залуучуудтай хамтран Global Youth Network хөтөлбөрийг хэрэгжүүллээ. 

Энэхүү хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрийн хүүхэд, залуучууд хоорондоо харилцаа холбоо тогтоож, дэлхий дахинд тулгамдаж буй асуудал болох “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт”-ийн талаар санал бодлоо солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж байна.  Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсыг төлөөлөн Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын хүүхдийн оролцооны байгууллагуудын 10 хүүхэд оролцож байгаа бөгөөд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлээд байна.  
Үүнд:  
- Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, Монгол улсын хүүхэд залуучууд дэлхийн 16 орны хүүхэд залууст өөрийн орноо танилцуулж,
- Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдалын  талаар сургалтуудад  хамрагдаж,
- БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гол”-ын эрэг орчмын хогийг цэвэрлэж, 
- ЧД-ийн 16 дугаар хороотой хамтран “Хог ангилан ялган хаях зориулалт бүхий хогийн сав”-ыг ЧД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт  байршуулсан.
Хөтөлбөрт оролцогч хүүхдүүд бусад орны хүүхэд залууст “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн эсрэг хийсэн өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан, үр дүн, туршлага хуваалцлаа.