Мэдээ

1 / 2
2 / 2

Кампанит ажил

Үйл ажиллагааны хэлтэс

Tsolmon

2022.10.04

259 уншигдсан

Гүүд Нэйборс ОУБ “Эрүүл мэндийн боловсрол-Сургуулийн өмнөх боловсрол” сургагч багш бэлтгэх сургалтад арга зүйн дэмжлэг үзүүллээ

БШУЯ, Боловсролын Судалгаа Үндэсний Хүрэлээн, НҮБ-ын Хүүхдийн сан  хамтран cургуулийн өмнөх насны хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаанд эрүүл мэндийн боловсролын агуулгыг нэвтрүүлэх арга зүйн санааг хэрэгжүүлэх багш нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн боловсрол-Сургуулийн өмнөх боловсрол” сургагч багш бэлтгэх сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн СӨБ-ын зөвлөх зэрэгтэй багш, БШУГ-ын мэргэжилтнүүд  бүхий 65 төлөөлөл оролцлоо. 
 Уг сургалтад Гүүд Нэйборс ОУБ-аас “Амны хөндийн эрүүл мэнд”, “Хүүхдийн эрх хамгаалал” сэдвээр арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах сургалтыг хамтран зохион байгуулсан юм.