Мэдээ

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4

Кампанит ажил

Хүүхдийн эрхийн төв

Tsolmon

2022.10.09

364 уншигдсан

“Сайн уу ! Амьдрал минь” хувь хүний хөгжлийн цогц хөтөлбөр

Гүүд Нэйборс ОУБ-аас  амьдралын анхны алхмаа хийж байгаа хүүхэд, залуучуудад зориулан хэрэгжүүлдэг “Сайн уу ! Амьдрал минь” хувь хүний хөгжлийн цогц хөтөлбөрийн 2-р үе 2022 оны 10-р сарын 09-10-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.  
Энэхүү хөтөлбөрт Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт хамрагддаг 50 хүүхэд залуучууд хамрагдлаа. 2 өдрийн турш өөрийн зан чанар хувийн онцлогоо тодорхойлж, мэргэжил сонголтоо зөв хийх, багаар ажиллах болон бүтээлч чадвараа хөгжүүлэх ур чадварт суралцахаас гадна Монголын түүхийн музейгээр зочилж эртнээс эдүгээ хүртэлх монгол орны түүхийн он цагаар аялж, үндэсний соёлын өвөрмөц өв шинжийг агуулсан үзмэр цуглуулгатай танилцсан. Мөн World Space 2022 үзэсгэлэнгээр зочилж сансар огторгуйн талаар, сансрын шинжлэх ухааны тухай мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.
Хүүхэд, залуучуудын хүсэл мөрөөдлийг дэмжин мэдлэг мэдээллээ харамгүй хуваалцсан  хамт олонд талархал илэрхийлье.