Мэдээ

1 / 5
2 / 5
3 / 5
4 / 5
5 / 5

Тусгай төсөл хөтөлбөр

Хүүхдийн эрхийн төв

Marketing & Communication

2022.11.17

208 уншигдсан

"ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛАЛ" нэгдсэн чуулганы уулзалт “ДЭЭРЭЛХЭЛТ ДОГЬ ХАРАГДДАГГҮЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.


Гүүд Нэйборс ОУБ-ын “Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын тогтолцоог дэмжих” төсөлд хамрагдаж байгаа БЗД-ийн 8 ерөнхий боловсролын сургуулийн (14, 30, 92, 97, 147, 155, Баянзүрх цогцолбор, Амгалан цогцолбор) хүүхдийн эрхийн клубийн нэгдсэн чуулга уулзалтаа “Дээрэлхэлт догь харагддаггүй” урианы дор зохион байгуулсан билээ.

Чуулганы үеэр сурагчид "Хүүхдийн эрхийн клуб"-ийн үйл ажиллагааныхаа туршлагаа хуваалцахаас гадна, сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэхэд тухай үе тэнгийнхнээ манлайлж, шийдвэр гаргах түвшний хүмүүст саналаа хүргүүлсэн юм. Мөн хүүхэд болгон хүүхдийн эрхийн төлөө хичээнгүйлэн байх болно гэдгээ амласан юм. 
Энэхүү чуулганд хүрэлцэн ирж, хичээл зүтгэлтэйгээр хамтран ажилласан байгууллага, сургуулийн хамт олон, дуучин Лууяа-даа баярлалаа.