"Гэрэлт" төслийн хүрээнд "Ажлын байрны Аз жаргал" сургалт сургуулиадад зохион байгуулагдлаа.
"Ажлын байран дээрх сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг даван туулах, мэдрэмжээ илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө удирдах арга зүйд суралцсан нь цаг үеэ олсон чухал сургалт байлаа” - оролцогч багш.
Оюу-Толгой ХХК-ны санхүүжилтээр хэрэгжиж буй өсвөр үеийнхнийг дэмжих “Гэрэлт” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 42, 106, 124, Хөгжил цогцолбор сургуулийн 240 сурган хүмүүжүүлэгч нарт ‘’Ажлын байрны аз жаргал’’ сэдэвт 4 модуль бүхий сургалтыг зохион байгууллаа.