"МЭДЛЭГ ХУВААЛЦАХ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлхийн хүүхэд залуучуудын сүлжээ” дунд ангийн хөтөлбөрийн сурагчид болон Эко клубийн сурагчдыг хамарсан #МэдлэгХуваалцахӨдөрлөг 2023 оны 6-р сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн хүрээнд Дэлхийн хүүхэд залуучуудын сүлжээ хөтөлбөрийн сурагчид Тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн тухай хичээлийг Эко клубийн найзууддаа заасан.
Мөн Эко гар урлал НҮТББ-ын үүсгэн байгуулагч Цэндээ багш маань хүрэлцэн ирж хог хаягдлаар бүтээл урлах Декупаж урлалын талаар сонирхолтой хичээл заасан билээ.
Мөн Эко гар урлал НҮТББ-ын үүсгэн байгуулагч Цэндээ багш маань хүрэлцэн ирж хог хаягдлаар бүтээл урлах Декупаж урлалын талаар сонирхолтой хичээл заасан билээ.
Өдөрлөгийн төгсгөлд сурагчид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмэр оруулна гэдгээ амлацгааж, хог хаягдлаар бүтээл хийж сурсандаа сэтгэл хангалуун байгаагаа хуваалцсан билээ. Сурагчдадаа амжилт хүсье!
Шинэ мэдээнүүд
