Мэдээ

1 / 13
2 / 13
3 / 13
4 / 13
5 / 13
6 / 13
7 / 13
8 / 13
9 / 13
10 / 13
11 / 13
12 / 13
13 / 13

Тусгай төсөл хөтөлбөр

Бизнес хөгжлийн алба

Uyanga

2024.08.29

680 уншигдсан

БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын “Өрхийн орлого дэмжих” хөтөлбөрөөс бичил бизнес эрхлэгчдийн бие даасан үзэсгэлэн худалдааг "Эх дэлхийдээ эерэг өөрчлөлтийг" уриа дор амжилттай зохион байгууллаа.

“Өрхийн орлого дэмжих хөтөлбөр” нь орон нутгийн иргэдийн амьжиргааны чадавхыг дээшлүүлж, тэдний санхүү, бизнесийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хөгжлийн хөтөлбөрт хамруулж, сайн дураараа нэгдэн, бүл хоршоо байгуулж, бизнесийн гараагаа эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Энэ онд өрхийн бичил бизнес эрхлэгчид, хоршоо, бүлийг бие даан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, ижил төстэй бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, бизнесээ өргөжүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Тус үзэсгэлэн худалдаанд 67 бичил бизнес эрхлэгч, 2 хоршоо, 2 бүл, 1 ХХК оролцож, хичээлийн хэрэгсэл, гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүн, хүүхдийн хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнээ борлууллаа. Түүнчлэн үйлчлүүлэгчдэдээ зориулан хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих танин мэдэхүйн сонирхолтой арга хэмжээ хөтөлбөрүүдийг зохион байгуулж, ирсэн зочид бүрд хөтөлбөрийн үйл ажиллагаа, бусад боломжуудыг сурталчлан, бяцхан бэлгүүдийг гардуулсан юм. 

---  

Organized Independent Trade Exhibitions: Empowering Micro-Entrepreneurs, Cooperatives, and Groups

Within the Income Generation program, Good Neighbors Mongolia successfully organized an independent trade fair for micro-entrepreneurs under the theme "Good Change for the World".

The Income Generation Program aims to improve the livelihood capacities of local communities, increase their financial and business knowledge, and involve them in training and development programs for professional orientation. 

This year, we are focusing on creating opportunities for family-based micro-entrepreneurs, cooperatives, and groups to organize trade fairs, collaborate with similar entrepreneurs, and expand their businesses.

Sixty-seven micro-entrepreneurs, two cooperatives, two groups, and one limited liability company participated in the exhibition, selling products such as school supplies, handicrafts, wool and cashmere products, and children's clothing. Additionally, we organized engaging educational events to support child and family development, promoted other opportunities, and distributed small gifts to the participants. 

Шинэ мэдээнүүд