Мэдээ

1 / 3
2 / 3
3 / 3

Тусгай төсөл хөтөлбөр

Маркетинг, харилцааны алба

Tsolmon

2020.09.09

545 уншигдсан

Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжинэ

КОЙКА – (БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг)-ын дэмжлэгтэйгээр Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар болон Ногоон Ази ТББ хамтран “Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл” -ийг Нийслэлийн Багануур, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх боллоо.
Уг төслийн хүрээнд дээрх дүүргүүдийн зорилтод бүлгийн 7,000 өрхөд Ковид-19 цар тахлыг даван туулахад шаардлагатай тусламж, дэмжлэгийг хүргэж, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлэх юм.
Төслийн эхний үйл ажиллагаа болох ”Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн танилцуулга, хэрэгжилтийг хангах арга зүй”  сургалтыг тусгай хуваарийн дагуу энэ сарын 9~11 өдрүүдэд  зохион байгуулж байна. 
Уг сургалтад 7 дүүргийн 143 хорооны нийгмийн ажилтнууд болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, НЭМГ-ын төлөөллүүд оролцож байна. 

Шинэ мэдээнүүд