Мэдээ

1 / 5
2 / 5
3 / 5
4 / 5
5 / 5

Тусгай төсөл хөтөлбөр

Нийгмийн хөгжлийн алба

Tsolmon

2020.09.14

570 уншигдсан

“Миний цэцэг шиг хүүхэд нас” төсөл хэрэгжиж эхэллээ

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Нийслэлийн болон Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 6 сургууль, 1 мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвтэй 1 жилийн  хугацаанд хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Ерөнхий боловсролын 41, 9, 72, 117, 69, 15 дугаар сургууль болон Налайх дүүргийн Мэргэжил үйлдвэрлэлийн төвийн захирлууд хүрэлцэн ирж гэрээнд гарын үсэг зурлаа.
“Миний цэцэг шиг хүүхэд нас” төслөөр дамжуулан зорилтот насны өсвөр үеийнхний төдийгүй насанд хүрэгчдийн нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийг зорьж байна.
Төслийн хүрээнд 15-19 насны өсвөр үеийнхэнд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулахаас гадна сургуулийн орчинд тэдний нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх шинэлэг, таатай орчин бүрдүүлэх юм. Мөн олон нийтэд зориулсан цуврал видео контент бэлтгэж, мэдээллийн сувгаар дамжуулах юм. 

Шинэ мэдээнүүд