Мэдээ

1 / 2
2 / 2

Тусгай төсөл хөтөлбөр

Маркетинг, харилцааны алба

Tsolmon

2020.09.23

733 уншигдсан

Копиа Монгол төв Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт хамрагддаг 93 өрхөд нийт 860 кг төмс хандивлалаа

Олон улсын хөдөө аж ахуйн технологи хөгжлийн Копиа Монгол Төв нь хөгжиж буй орнуудын мал аж ахуй, газар тариалангийн технологийн хөгжил ба нөөцийг хамтран судлах, глобал боловсон хүчнийг бэлтгэх зорилгын дор одоогоор дэлхийн 20 гаруй улсад байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. 
Копиа Монгол төв нь манай байгууллагатай хамтран жил бүр ургацын дээж хүнсний ногоог зорилтот бүлгийн иргэдэд дэмжлэг болгон хүргэж ирсэн бөгөөд энэ удаад Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт хамрагддаг  93 өрхөд нийт 860 кг төмс хандивласан юм.
Бид Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн 6 төвөөр дамжуулан иргэддээ амжилттай хүргэлээ.

Шинэ мэдээнүүд