Мэдээ

1 / 2
2 / 2

Тусгай төсөл хөтөлбөр

Нийгмийн хөгжлийн алба

Tsolmon

2020.09.26

617 уншигдсан

МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ хүүхэлдэйн жүжиг Улсын хүүхэлдэйн театрт нээлтээ хийлээ

МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ  хүүхэлдэйн жүжиг Улсын хүүхэлдэйн театрт нээлтээ хийлээ. 
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр нар хамтран 4-13 насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Уг төслийн хүрээнд МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ  хүүхэлдэйн жүжиг Улсын хүүхэлдэйн театрт нээлтээ хийж, хүүхэд багачуудын хүртээл болоход бэлэн боллоо.
Түүнчлэн хүүхэд багачуудын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон зурагтай комик ном, телевизийн 20 ангит цуврал хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэн амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх мэдлэг мэдээллээр хангахаар төлөвлөж байна.

Шинэ мэдээнүүд