Мэдээ

1 / 1

Тусгай төсөл хөтөлбөр

Хүүхдийн эрхийн төв

Tsolmon

2022.04.19

582 уншигдсан

“Хүүхдийн эрхийн сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгууллаа

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар хүүхэд, насанд хүрэгчдийн хүүхдийн эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдээлэл хүргэлтийг сайжруулах зорилгоор “Хүүхдийн эрхийн сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад БЗД-н Баянзүрх цогцолбор сургууль, Амгалан цогцолбор сургууль,155, 30, 14, 147, 148, 69, 97-р сургууль болон СХД-н Ирээдүй цогцолбор сургуулийн нийт 19 нийгмийн ажилтан болон багш нар хамрагдсан байна. 
Энэхүү  сургалтад хамрагдсанаар сургуулийн нийгмийн ажилтан, багш нар хүүхдүүддээ нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан хүүхдийн эрхийн сургалтыг заах чадвартай болж байгаа юм.

Шинэ мэдээнүүд