Мэдээ

1 / 1

Кампанит ажил

Маркетинг, харилцааны алба

Tsolmon

2022.04.26

785 уншигдсан

Маргааш гэж хойш тавих нь хор юм

Үе тэнгийхэндээ болон бусад хүмүүст хандаж хэлэхийг хүссэн зүйл байвал хэлэхгүй юу?
- Ямар нэгэн шинэ зүйлд суралцах, шинэ дадлыг өөртөө хэвшүүлэх эхэндээ мэдээж маш хэцүү. Гэхдээ тэр зүйлээ орхилгүй хийсээр өөртөө хэвшүүлчих юм бол төвөггүй болчихно. Солонгосын эрдэмтдийн нэг судалгаа байдаг юм билээ. Нэг зорилго тавиад, түүнийгээ 100 өдөр өглөө бүр тасралтгүй бичвэл үр дүнд нь тэр зорилго таны дадал болчихсон байна гэж. Ингэж сэтгэхүй биед хэвшдэгийг судалж тогтоосон байсан. Тэгэхээр, өөрийгөө чадна гэдэгт л итгэх хэрэгтэй. Миний бодлоор, хүн итгэж байгаа зүйлдээ л хамгийн үнэн байдаг. Өөрийгөө чадна гээд л байвал тэр нь үнэн болно. Бас нэмж хэлэхэд “маргааш” гэж хойш нь тавих бол хор юм шүү...  / Дархан-уул аймгийн “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Э.Энхжингийн “Үндэсхэн” сонинд өгсөн  ярилцлагын хэсгээс.../
Гүүд Нэйборс ОУТББ-ын Дархан Уул аймаг дахь салбар болох Мангирт ОНХХ –с эрхлэн гаргадаг “Үндэсхэн” хүүхдийн сонины 2 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.

Шинэ мэдээнүүд