Мэдээ

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4

Кампанит ажил

Маркетинг, харилцааны алба

Tsolmon

2022.05.17

1039 уншигдсан

Өсвөр насны хүүдүүдэд зориулсан “Гамшгаас урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгууллаа

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын салбар болох Шархад Орон Нутгийн Хөгжлийн хөтөлбөр нь Эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан “Гамшгаас урьдчилан сэргийлэх” сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах-Сургалт арга зүйн төвтэй хамтран зохион байгууллаа. 

Сургалтад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 болон148-р сургуулийн 87 сурагч хамрагдаж Гамшгаас хамгаалах-Сургалт арга зүйн төвийн Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхим, Утаат орчноос аврах ажиллагааны танхим, Анхны шатны тусламж үзүүлэх танхим , Гал унтраах сургалт дадлагын танхим гэсэн 4 танхимын үйл ажиллагаатай танилцан , танхим бүрийг хариуцсан сургагч багш нараар хичээл заалгасан.

Тус сургалтад хамрагдсанаар хүүхдүүд гамшгийн үед аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалаад зогсохгүй анхны тусламж  үзүүлэх ойлголт, ур чадварыг олж авлаа.

Шинэ мэдээнүүд