Мэдээ

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4

Кампанит ажил

Хүүхдийн эрхийн төв

Marketing & Communication

2024.04.11

126 уншигдсан

“GN GENERATION-2023” Тэтгэлэгт хөтөлбөр төсөл үргэлжилж байна /“GN GENERATION-2023” Scholarship program is implementing/

[English below]

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын “GN GENERATION-2023” тэтгэлэгт хөтөлбөрт дотоодын их дээд сургууль, коллежийн 110 оюутан хамрагдаж байна. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд боловсрол, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр бичил төсөл хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ удаад 2024 оны 04-р сарын 01-05-ны өдрүүдэд Эрүүл мэнд чиглэлээр оюутнууд Өсвөр насны охидод нөхөн үржихүйн эрүүл мэндийн суурь ойлголтуудыг оролцооны аргаар дамжуулан өгч, тэдэнд учирч болзошгүй эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, тэднийг нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилгоор Шархад, Налайх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр болон 148-р сургуулийн 10-12-р ангийн 194 охинд “ЦЭЦЭГЛЭНЭ” төслийг амжилттай зохион байгууллаа.
---
110 students from domestic universities are attending the "GN GENERATION-2023" scholarship program of Good Neighbors Mongolia. Students are implementing small projects in the field of child right development, environment, health, education.

On April 01-05, 2024, students in the field of health provide the basic concepts of reproductive health to adolescent girls through participatory methods, in order to prevent potential risk factors and contribute to protect their reproductive health. "FLOWERS" project was successfully organized for 194 girls of the Sharkhad, Nalaikh CDP and 148th school 10-12 grade students.

Шинэ мэдээнүүд