Мэдээ

1 / 8
2 / 8
3 / 8
4 / 8
5 / 8
6 / 8
7 / 8
8 / 8

Тусгай төсөл хөтөлбөр

Хүүхдийн эрхийн төв

Uyanga

2024.05.01

126 уншигдсан

“GN GENERATION-2023” Тэтгэлэгт хөтөлбөр төсөл үргэлжилж байна /“GN GENERATION-2023” Scholarship program is implementing/

[English below]
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “GN GENERATION-2023” тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч оюутнууд Боловсрол, Эрүүл мэнд, Хүрээлэн буй орчин болон Хүүхдийн эрх гэсэн 4 чиглэлд хуваагдаж, сайн дурын ажил хийж, бичил төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Үүний хүрээнд Хүүхдийн эрх хөтөлбөрийн багийн оюутнууд Нийслэлийн БЗД-ийн ЕБ-ын 97, 126-р сургуулийн 5-р ангийн сурагчдын дунд “Хочоор биш нэрээр нь дуудъя” аяныг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд 5-р ангийн нийт 534 сурагч сургалтад хамрагдаж, 73 сурагч “Бид өөр хоорондоо ялгаатай” гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн бөгөөд оролцсон хүүхэд бүрд дурсгалын зүйл гардууллаа.

Өөрсдийн сурч мэдсэн зүйлсээ бусдадаа хуваалцаж, багаар ажиллаж, үе тэнгийнхэн, дүү нартаа болон нийгэмд эерэг нөлөөллийг бий болгож байгаа оюутан, залуусаараа бахархаж байна. Та нартаа амжилт хүсье. 
Good Neighbors Mongolia is implementing the "GN GENERATION-2023" scholarship program for domestic universities' students. During this program, students are participating in different kinds of capacity building training, doing volunteer work and implementing small initiative projects in the field of child right development, environment, health, education.

Within this program, students of the Child Rights team are implementing the “Let’s call first name, not nickname” campaign which is aimed to decrease peer pressure of Secondary school students in the 97th and 126th school. A Total of 534 students participated in this campaign and 73 students attended the drawing competition.

We are proud of our students who shared what they have learned with others, work as a team, and make a positive impact among their peers and society.

Шинэ мэдээнүүд