Мэдээ

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4

Кампанит ажил

Үйл ажиллагааны хэлтэс

Tsolmon

2022.09.28

251 уншигдсан

“Дэлхийн хүүхэд залуучуудын сүлжээ хөтөлбөр"-ийн 2-р үе хэрэгжиж эхэллээ

Гүүд Нэйборс ОУБ нь 2022 оны 6-р сараас 8-р сарын хооронд   “Дэлхийн хүүхэд залуучуудын сүлжээ хөтөлбөр" -ийн 1-р үеийг амжилттай хэрэгжүүлсэн.
Дэлхийн өнцөг булан бүрийн хүүхэд, залуучууд хоорондоо харилцаа холбоо тогтоож, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, эх дэлхийдээ эерэг өөрчлөлтийг бий болгохын тулд өөрсдийн хувь нэмрээ хэрхэн оруулах талаар санал бодлоо хуваалцдаг хөтөлбөр нь энэ удаа бага ангийн сурагчдыг тогтвортой хөгжлийн тухай мэдлэг ойлголттой болгож, дэлхий ертөнцийг хайрлан хамгаалдаг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 2022 оны 9-р сараас эхлэн дахин хэрэгжиж эхэллээ.
Азийн 13 орны хүүхэд залуучуудтай хамтран хэрэгжүүлж буй “Дэлхийн хүүхэд залуучуудын сүлжээ хөтөлбөр" -т Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60 болон 41-р сургуулийн бага ангийн нийт 20 хүүхэд хамрагдаж байна.