Өсвөр үеийнхийг дэмжих “Гэрэлт” төслийн мэдээлэл хуваалцах уулзалт зохион байгуулагдлаа.
- Тус уулзалтад төслийн санхүүжүүлэгч байгууллага Оюу-Толгой ХХК, хамтран хэрэгжүүлж буй Эрүүл Ирээдүйн Эзэд, Монголын Крикетийн холбоо, Тандер жиюү жицү академи, Mind+R маркетингийн компани болон төсөл хэрэгжиж буй Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 42, 106, 124, Хөгжил цогцолбор сургуулийн удирдлагууд болон төлөөллүүд оролцож, өсвөр үеийнхнийг дэмжих “Гэрэлт” төслийн суурь судалгааны үр дүнг хуваалцлаа.
- Мөн тус уулзалтад хүрэлцэн ирж төслийн үйл ажиллагаа болон төслийн хүрээнд хийгдсэн суурь судалгааны үр дүнтэй танилцаж, цаашид анхаарах зөвлөмжийг бидэнд хуваалцсан Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин танд талархал илэрхийлье.