Мэдээ

1 / 3
2 / 3
3 / 3

Тусгай төсөл хөтөлбөр

Маркетинг, харилцааны алба

Marketing & Communication

2023.10.10

1383 уншигдсан

“Гэрэлт” төслийг танилцуулж байна.

[English Below]
Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Гүүд Нэйборс ОУТББ нь Оюу-Толгой ХХК-ны санхүүжилтээр хэрэгжиж буй өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт” төслийг танилцуулж байна.
“Гэрэлт” төсөл 2020-2023 оны хичээлийн жилд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 13 сургуулийн 13,000 гаруй өсвөр үеийнхэн, 2000 гаруй эцэг эх, асран хамгаалагчид болон 5000 гаруй багш, ажилтнуудад сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хүргэн ажилласан байна. Мөн тус 13 сургуульд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө үйлчилгээг хүргэх стандартын дагуу өрөөний тохижилтыг хийж гүйцэтгэсэн.
Бид 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 126, 127, 148, 157-р сургуулиудад “Гэрэлт” төслийг хэрэгжүүлж байна. Энэ жилийн төслийн онцлог нь боловсролын сэтгэл зүйчдийг чадваржуулах замаар өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжин ажиллахад оршиж байна.

On the occasion of Mental Health Day, Good Neighbors INGO is presenting the "Gerelt" project to support the mental health of young people, which is funded by Oyu-Tolgoi LLC.
In the school year 2020-2023, the "Gerelt" project provided psychological care services to more than 13,000 teenagers, more than 2,000 parents and guardians, and more than 5,000 teachers and staff from 13 secondary schools in the capital's Songinohairkhan district. Also, rooms were decorated according to the standard of delivering individual psychological counseling services to 13 schools.
Starting from the 2023-2024 school year, we are implementing the "Gerelt" project in the 126th, 127th, 148th, and 157th schools of the Bayanzurkh district of the capital. The specialty of this year's project is to support the psychological health of adolescents by empowering educational psychologists.

Шинэ мэдээнүүд