Мэдээ

1 / 8
2 / 8
3 / 8
4 / 8
5 / 8
6 / 8
7 / 8
8 / 8

Кампанит ажил

Санхүүгийн алба

Marketing & Communication

2024.04.30

150 уншигдсан

Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын “Эрдэм” сургуулийн эмчийн өрөөг стандартын дагуу тохижуулан хүлээлгэн өглөө

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Барловорлд Монголиа ХХК-тай хамтран 2023-2024 оны хичээлийн жилд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын “Эрдэм” сургуулийн 1,276 суралцагч, 100 багш, ажилчдад эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх үүднээс сургуулийн эмчийн өрөөг стандартын дагуу тохижуулан хүлээлгэн өглөө. Эмнэлгийн өрөө хүлээлгэн өгөх нээлтийн арга хэмжээнд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон тус сургуулийн удирдлага, багш, эцэг эхийн төлөөлөл бүхий 600 гаруй хүн оролцов.

Түүнчлэн төслийн хүрээнд сургуулийн сурагч болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдийн эрх, эрүүл мэндийн боловсролын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх “GOOD DAY” өдөрлөгийг зохион байгууллаа.

“GOOD DAY” ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД: 
Зорилтот насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх “Амны хөндийн эрүүл ахуйн сургалт”-ыг тус сургуулийн бага ангийн 190 сурагчдад зохион байгуулав.  

Бага насны хүүхдийг хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Хүүхдийн эрх хамгаалал” хүүхэлдэйн жүжгийг бага ангийг 380 сурагчдад толилуулав.   

Өсвөр насныхны бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дунд болон ахлах ангийн 122 сурагчдад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулав.

Эко клуб болон ахлах ангийн 31 суралцагчдад “Уур амьсгалын өөрчлөлт ба Тогтвортой хөгжлийн зорилго” сургалтыг зохион байгуулав.

Тус сургуулийн 595 эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн эрхийг таниулах “Сайн эцэг эх” сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгийг хамтран зохион байгуулсан Барловорлд ХХК болон ЕБ-ын Эрдэм сургуулийн хамт олондоо баярлалаа.

Шинэ мэдээнүүд