Мэдээ

1 / 7
2 / 7
3 / 7
4 / 7
5 / 7
6 / 7
7 / 7

Кампанит ажил

Санхүүгийн алба

Marketing & Communication

2024.04.19

135 уншигдсан

“Эрхэм Нандин” туршилтын төслийг 2023-2024 оны хичээлийн жилд ЕБ-ын 92, 104-р сургууль дээр хэрэгжүүлж байна

[English below]
Гүүд Нэйборс ОУТББ нь Барловорлд Монголиа Компанийн Нийгмийн Хөрөнгө Оруулалтын хороотой (КНХОХ) хамтран өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих “Эрхэм Нандин” туршилтын төслийг 2023-2024 оны хичээлийн жилд  ЕБ-ын 92, 104-р сургууль дээр хэрэгжүүлж байна.

ЕБ-ын 92-р сургуулийн охидын зөвлөлийн гишүүд нь нийгмийн ажилтан Т.Цэнд-Аюушийн удирдлага доор бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв дадал хэвшил, эерэг зөв хандлагыг бий болгох зорилгоор үе тэнгийнхэндээ нөлөөлөх кампанит ажлыг зохион байгууллаа. 

Энэхүү үйл ажиллагаагаараа сургуулийнхаа хөвгүүдийн зөвлөлийн 20 гишүүнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтыг,  БЗД-ийн ЕБ-ын 8 сургуулийн ахлах ангийн 40 охинд “Бид бол охид” сургалтыг хүргэн “Ариун цэврийн хэрэглэлийн автомат машин”-ны хэрэглээ, ач холбогдлын талаар танилцуулсан. Мөн  Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн Г.Ганхишиг сэтгэл зүйчийг урьж нийт 200 гаруй сурагчдад “Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь” сэдэвт лекцийг хүргэлээ.

Идэвх санаачилгатайгаар энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан 92-р сургуулийн хамт олон болон охид хөвгүүдийн зөвлөлийн нийт гишүүддээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

Төслийн хүрээнд хамтран ажиллаж буй Барловорлд Монголиа ХХК, Бийлог Техноложиес ХХК, Дусал Брэнд - ийн хамт олондоо гүн талархал илэрхийлье!
---
Good Neighbors Mongolia INGO, together with the Social Capital Investment Committee of the Barloworld Mongolia LLC, is implementing the pilot project "Erkhem Nandin" to support the reproductive health of adolescents in the academic year 2023-2024 at high school no. 92 and 104.

Under the leadership of social worker T. Tsend-Ayuush, the members of the girls' council of no. 92 High School organized a peer-to-peer influence campaign to create good habits and positive attitudes toward sexual and reproductive health.
Through this activity, 20 members of the boys' council of the school were invited to the reproductive health training, and 40 girls from the senior classes of 8 high schools were invited to the "We are girls" training and were introduced to the importance of using the "sanitary’ vending machine". Also, G.Gankhisheg who is a  psychologist of the Institute of Applied Psychology was invited to give a lecture on the topic "Paying attention to your psychological health" to more than 200 students.

We wish the staff of High School no. 92 and all the members of the boys and girls councils, who successfully organized this activity with active initiative, great success in their studies and work!

We would like to express our deep gratitude to the colleagues of Barloworld Mongolia LLC, Biylog Technologies LLC, and Dusal Brand, who are cooperating with the project!

Шинэ мэдээнүүд