“GN GENERATION-2023” Тэтгэлэгт хөтөлбөр төсөл үргэлжилж байна /“GN GENERATION-2023” Scholarship program is implementing/
Үүний хүрээнд Хүүхдийн эрх хөтөлбөрийн багийн оюутнууд Нийслэлийн БЗД-ийн ЕБ-ын 97, 126-р сургуулийн 5-р ангийн сурагчдын дунд “Хочоор биш нэрээр нь дуудъя” аяныг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд 5-р ангийн нийт 534 сурагч сургалтад хамрагдаж, 73 сурагч “Бид өөр хоорондоо ялгаатай” гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн бөгөөд оролцсон хүүхэд бүрд дурсгалын зүйл гардууллаа.
Өөрсдийн сурч мэдсэн зүйлсээ бусдадаа хуваалцаж, багаар ажиллаж, үе тэнгийнхэн, дүү нартаа болон нийгэмд эерэг нөлөөллийг бий болгож байгаа оюутан, залуусаараа бахархаж байна. Та нартаа амжилт хүсье.
Within this program, students of the Child Rights team are implementing the “Let’s call first name, not nickname” campaign which is aimed to decrease peer pressure of Secondary school students in the 97th and 126th school. A Total of 534 students participated in this campaign and 73 students attended the drawing competition.
We are proud of our students who shared what they have learned with others, work as a team, and make a positive impact among their peers and society.