Мэдээ

1 / 2
2 / 2

Кампанит ажил

Маркетинг, харилцааны алба

Nyamaa

2016.12.07

740 уншигдсан

Эрүүл мэндийн сайн дурынхан хоол тэжээлийн сургалтад хамрагдлаа

Good Neighbors байгууллагын ҮАХХ-ээс Эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд ЭМССТ нарт “Хүүхдийн нэмэгдэл хоолны”практик сургалтыг 2016.11.10-2016.11.11-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд 10-н ЭМССТ нар оролцож:

  • Цагаан будааны зутан, 
  • Ээдэмтэй жимсний холимог, 
  • Тэжээллэг зутан, 
  • Алимны нухаш, 
  • Шинэ жимс жимсгэний зутан, 
  • Сүүтэй төмсний зутан, 
  • Алимны компот, 
  • Чангаанзны шүүс, 
  • Ээдэмтэй луувангийн холимог, 
  • Уушгины бөөрөнцөг, 
  • Ээдэмтэй сүүн зутан, 
  • Сүүтэй төмсний зутан, 
  • Шинэ ногооны зутан, 
  • Махны шөл

зэрэг нэр төрлийн хүүхдийн тэжээллэг хоолыг хийж сурлаа. Энэхүү сургалтыг ЧДЭМТ-ийн Хоол зүйч эмч Цолмон удирдан явуулсан юм.

Эрүүл Мэндийн Сайн Санааны Туслагч нар 2017 оноос бага орлоготой төслийн ба төслийн бус айл өрхүүдийн 06 сартайгаас 5 хүртлэх насны хүүхдүүдийг нэмэлт хооллолтын хөтөлбөрт хамруулан, хоол тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор уг хөтөлбөрийг орон нутгуудад хэрэгжүүлж эхлэнэ.