Мэдээ

1 / 2
2 / 2

Тусгай төсөл хөтөлбөр

Үйл ажиллагааны хэлтэс

Tsolmon

2022.05.13

233 уншигдсан

“Орон нутгийн оролцоонд тулгуурлан КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах нь” төслийн “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн 2-р үеийн танилцуулга уулзалт боллоо

Азийн Хөгжлийн Банк болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Цахим-Ази ба Мэдлэгийн Түншлэлийн Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Орон нутгийн оролцоонд тулгуурлан КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүрэг болон Дархан-Уул аймгийн зорилтот бүлгийн 2,000 охид, эмэгтэйчүүдэд 3-4 сарын хэрэглээг багтаасан сарын тэмдгийн багц бүтээгдэхүүний дэмжлэг үзүүллээ.
Төслийн суурь судалгаанаас үзэхэд зориулалтын бус ариун цэврийн хэрэглэл хэрэглэж байсан/хэрэглэдэг оролцогчдын 43.3% хувь нь санхүүгийн хувьд боломжгүйгээс үүдэн зориулалтын ариун цэврийн хэрэглэл худалдан авч чаддаггүй ба эдгээр иргэдийн 13.4% нь үүнээс шалтгаалан эрүүл мэндэд нь сөрөг нөлөө гарч байсан байна. Ковид-19 цар тахлаас үүдэн эдийн засгийн хямралтай байгаа энэхүү үед сарын тэмдгийн багц бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөр охид, эмэгтэйчүүд амьдралын зайлшгүй хэрэгцээгээ хангахад нь дэмжлэг үзүүлж, жендерт суурилсан тэгш бус байдлыг багасгахад хувь нэмрээ оруулж буй ач холбогдолтой юм. 
Good Neighbors Mongolia is implementing the “Mitigating the impact of COVID-19 through community-led interventions'' project, funded by the Asian Development Bank and the Republic of Korea e-Asia and Knowledge Partnership Fund. Under the project, a total of 2,000 girls and women from 6 districts of the capital city and Darkhan-Uul province who had limited access to menstrual and personal hygiene products due to financial constraints have been provided with hygiene packages for 3-4 months of usage.
According to the project baseline survey, 43.3 percent of the participants who had used/use improper sanitary items could not afford proper sanitary products due to financial difficulties, and 13.4 percent of the respondents who had used these improper sanitary items had a negative impact on their health due to non-intended use. In the current economic crisis caused by the Covid-19 pandemic, the distribution of menstrual hygiene packages helps to reduce gender-based inequalities by supporting girls and women to meet their basic needs.